MN
中文简体
中文繁體
English
Русский язык
Шууд залга —
Мэргэжилтний санал авах
Хөхний хорт хавдрын үед өөр ямар эмчилгээний сонголтууд байдаг вэ?
Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай эсвэл сүүний сувгийн хучуур эдийн эсээс үүсдэг хортой хавдар бөгөөд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг юм. Ихэнх тохиолдолд өвчний эхэн үед эрүүл мэндийн үзлэг эсвэл дүрс оношилгоогоор хөхөнд үүссэн зангилаа болон бусад хэвийн бус өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Иймээс тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, шаардлагатай үед цаг алдалгүй эмчид хандах нь өвчний тавиланг сайжруулахад чухал ач холбогдолтой.
01
Хөхний хорт хавдрын эмчилгээний аргууд
Өвчтөн бүрийн биеийн байдал, өвчний онцлог харилцан адилгүй байдаг. Тиймээс хөхний хорт хавдрын үед эмчилгээний сонголт нь тухайн өвчтөний нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байх бөгөөд өвчтөн бүрд тохирсон эмчилгээний аргыг сонгох шаардлагатай.
Онош батлагдсаны дараа заавал хөхөө тайруулах шаардлагатай юу?
Заавал биш. Хөхийг хадгалан үлдэх мэс засал хийх боломжтой эсэх нь хавдрын хэмжээ, байрлал, голомтын тоо болон өвчтөний хүсэл сонирхлоос хамаарна. Үүнийг эмч нар нарийвчлан үнэлж, тохирох эмчилгээний аргыг сонгоно.
Хөх хадгалах мэс засал
Зөвхөн хавдрыг болон түүний эргэн тойрны бага хэмжээний эрүүл эдийг хамт тайрч авна. Ихэнх тохиолдолд мэс заслын дараа тухайн талын хөхөнд туяа эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Хөхийг бүхэлд нь авах мэс засал
Хөхний булчирхайг бүхэлд нь авах мэс засал юм. Үүнд энгийн хөх авах мэс засал болон өөрчилсөн радикал мастэктоми зэрэг төрөл багтана.
Харуул тунгалгийн булчирхайн биопси (SLNB)
Тусгай тэмдэглэгээний бодис ашиглан хавдраас гарах тунгалгийн шингэнийг хамгийн түрүүнд хүлээн авдаг тунгалгийн булчирхайг тодорхойлж, шинжилдэг. Хэрэв шинжилгээний хариу сөрөг байвал суганы тунгалгийн булчирхайг өргөн хүрээнд авах мэс заслаас зайлсхийх боломжтой. Ингэснээр гар, бугалганы тунгалгийн хаван үүсэх эрсдэлийг бууруулна.
Суганы тунгалгийн булчирхайг цэвэрлэх мэс засал (ALND)
Харуул тунгалгийн булчирхайн шинжилгээ хавдрын эс илэрсэн эерэг хариутай эсвэл тунгалгийн булчирхайд олон голомтот үсэрхийлэл илэрсэн тохиолдолд уг мэс заслыг хийх боломжтой.
Мэс заслын дараа туяа эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай юу?
Энэ нь хийлгэсэн мэс заслын төрөл болон хавдар дахих эрсдэлээс хамаарна. Хөх хадгалах мэс заслын дараа ихэнх тохиолдолд туяа эмчилгээ шаардлагатай байдаг. Харин хөхийг бүхэлд нь авсан тохиолдолд хавдрын хэмжээ, тунгалгийн булчирхайн байдал болон тайрсан эдийн захад хавдрын эс үлдсэн эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзан туяа эмчилгээ шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ.
Хөхийг бүхэлд нь / цээжний хананд хийх туяа эмчилгээ
Хөх хадгалах мэс заслын дараа хийгддэг стандарт нэмэлт эмчилгээний арга бөгөөд тухайн талын хөхөнд хавдар дахих эрсдэлийг бууруулдаг. Мөн хөхийг бүхэлд нь авах мэс заслын дараа хавдрын хэмжээ том, олон тунгалгийн булчирхайд хавдрын эс илэрсэн эсвэл тайрсан эдийн захад хавдрын эс үлдсэн зэрэг тохиолдолд туяа эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Хавдрын голомт байсан хэсэгт нэмэлт тунгаар туяа эмчилгээ хийх (Boost)
Хөх хадгалах мэс заслын дараах хөхийг бүхэлд нь хамарсан туяа эмчилгээний үндсэн тунгаас гадна анхдагч хавдар байрлаж байсан хэсэгт нэмэлт тунгаар цацраг өгдөг. Ингэснээр тухайн хэсэгт хавдар дахих эрсдэлийг цаашид бууруулах боломжтой.
Хөхний хэсэгчилсэн туяа эмчилгээ (APBI / PRT)
Хөхийг бүхэлд нь туяагаар шарахын оронд зөвхөн хавдар байрлаж байсан хэсэг болон түүний эргэн тойрны хязгаарлагдмал хэсэгт цацраг чиглүүлдэг. Энэ нь эмчилгээний нийт хугацааг мэдэгдэхүйц богиносгох боломжтой бөгөөд нарийн шалгуураар сонгогдсон, дахилтын эрсдэл багатай, эрт үеийн хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд тохиромжтой.
Гипофракц болон хэт гипофракц туяа эмчилгээ
Нэг удаагийн цацрагийн тун болон эмчилгээний давтамжийг тохируулж, нийт эмчилгээний хугацааг богиносгодог туяа эмчилгээний арга юм. Ингэснээр өвчтөн эмнэлэгт ирж очих давтамж болон эмчилгээнд зарцуулах нийт хугацааг багасгах боломжтой.
Мэс заслаар хавдрыг бүрэн авсан байхад яагаад бүх биеийг хамарсан системийн эмчилгээ шаардлагатай вэ?
Мэс засал нь зөвхөн тухайн хэсэгт байрлах хавдрын голомтыг арилгадаг. Харин системийн эмчилгээ нь бие махбодод үлдсэн байж болзошгүй, нүдэнд үл үзэгдэх бичил хавдрын голомтуудад чиглэдэг. Ямар төрлийн системийн эмчилгээ хийхийг хавдрын үе шат болон молекулын дэд хэв шинжийг үндэслэн шийдвэрлэнэ.
Хими эмчилгээ
Эмийн бодис ашиглан хурдан өсөж, хуваагддаг хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах эсвэл устгах эмчилгээний арга юм. Мэс заслын өмнө хавдрын хэмжээг багасгах, эсвэл мэс заслын дараа бие махбодод үлдсэн байж болзошгүй бичил хавдрын голомтуудыг устгах зорилгоор хэрэглэж болно.
Дааврын эмчилгээ (дотоод шүүрлийн эмчилгээ)
Дааврын рецептор (ER / PR) эерэг хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд тохиромжтой. Эстроген дааврын хэмжээг бууруулах эсвэл түүний үйлчлэлийг хориглох замаар хавдрын өсөлтийг дарангуйлдаг. Ихэнх тохиолдолд эмийг удаан хугацаанд, тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг.
Бай эмчилгээ
HER2 зэрэг тодорхой молекулын байг онилсон эмийн эмчилгээ юм. Эмчилгээг эхлэхээс өмнө шаардлагатай шинжилгээг хийж, эмчилгээний бай байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай.
Дархлаа эмчилгээ
Бие махбодын өөрийн дархлааны тогтолцоог идэвхжүүлж, хавдрын эсийг таньж илрүүлэх болон устгахад чиглэсэн эмчилгээний арга юм. Одоогоор голчлон гурвалсан сөрөг хөхний хорт хавдар зэрэг тодорхой төрлийн хавдрын үед хэрэглэдэг. Эмчилгээ хийх эсэхийг өвчний үе шат болон шинжилгээний хариунд үндэслэн үнэлнэ.
Өөрт тохирох эмчилгээний аргыг сонгохдоо эргэлзэж байна уу?
Эмнэлгийн түүх, шинжилгээний материалаа илгээнэ үү. Мэргэжилтнүүд үнэ төлбөргүй үнэлгээ хийнэ.
Одоо зөвлөгөө авах →
02
Бодит эмнэлзүйн тохиолдол: эмчилгээний өмнөх ба дараах өөрчлөлт
Хөх хадгалах мэс заслын дараа эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай юу?
Хөхний хорт хавдарII үе шатER — эстрогений рецептор хүчтэй эерэг
Эмчилгээний өмнөх байдал
2025 оны 11 дүгээр сард эрүүл мэндийн үзлэгээр баруун хөхөнд зангилаа илэрч, зүүний биопсийн шинжилгээгээр хөхний инвазив сувгийн хорт хавдар гэж оношлогдсон. Үүний дараа хөх хадгалах мэс засал болон суганы тунгалгийн булчирхайн эмчилгээ хийлгэсэн. Мэс заслын дараах эмгэг судлалын шинжилгээний дүнгээр хавдрын үе шат pT2N0M0, II үе шат гэж тогтоогдсон.
Эмчилгээний төлөвлөгөө
Өвчтөн манай эмнэлэгт шилжин ирж, хавдрын олон мэргэжлийн багийн (MDT) хамтарсан зөвлөгөөнд хамрагдсан. Мэргэжилтнүүд хавдрын эмгэг судлалын ангилал, анхдагч хавдрын онцлог болон мэс заслын дараах биеийн байдлыг харгалзан үзэж, эмчилгээний үр дүнг бататгах зорилгоор мэс заслын дараах нэмэлт туяа эмчилгээ хийхийг зөвлөсөн. Өвчтөнтэй эмчилгээний хувилбаруудыг дэлгэрэнгүй ярилцсаны дараа үе шаттай эмчилгээний төлөвлөгөө боловсруулсан.
Эмчилгээний дараах байдал
Давтан үзлэгээр хавдар дахисан эсвэл үсэрхийлсэн байж болзошгүй голомт илрээгүй. Мэс заслын зүслэг сайн эдгэрсэн бөгөөд өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ бие даан хангах боломжтой, биеийн байдал тогтвортой байна. (Өвчтөн бүрийн биеийн байдал харилцан адилгүй тул эмчилгээний тодорхой төлөвлөгөөг хариуцсан эмчийн үнэлгээнд үндэслэн боловсруулна.)
Хөхний хорт хавдар ясанд үсэрхийлж, тэсэхийн аргагүй өвдөлт өгч байвал өөр ямар эмчилгээний боломж байна вэ?
Хөхний хорт хавдарЯсны үсэрхийлэл44 настай эмэгтэй
Эмчилгээний өмнөх байдал
Тэрээр Казахстан улсаас ирсэн бөгөөд 2026 оны 2 дугаар сард манай эмнэлэгт хандах үед хөхний хорт хавдрын ясны үсэрхийллээс шалтгаалсан цээж, бүсэлхий болон нурууны байнгын өвдөлттэй байв. Өвдөлтийн улмаас хажуу тийш эргэх, босох, алхахад ихээхэн хүндрэлтэй болж, бараг зөвхөн орондоо хэвтэхээс өөр аргагүй, өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ бие даан хангахад бэрхшээлтэй байсан.
Эмчилгээний төлөвлөгөө
Эмнэлгийн баг олон мэргэжлийн хамтарсан зөвлөгөөн (MDT) зохион байгуулж, үе шаттай цогц эмчилгээний төлөвлөгөө боловсруулсан. Эхлээд хавдрын ачааллыг бууруулах зорилгоор судсан дотуурх аргаар хими эмчилгээ хийж, дараа нь ясны олон үсэрхийллийн голомтод өндөр нарийвчлалтай туяа эмчилгээ хийсэн. Үүний зэрэгцээ өвдөлт намдаах зохистой эмчилгээ, ясыг хамгаалах эмчилгээ, хоол тэжээлийн дэмжлэг болон сэтгэл зүйн тусламж үзүүлсэн.
Эмчилгээний дараах байдал
Эмчилгээний явцад өвдөлт нь аажмаар багасаж, өвчтөн өөрөө аажмаар сууж чаддаг болсон. Туяа эмчилгээ дууссанаас хойш удалгүй эмнэлгээс гарах боломжтой болжээ.Давтан үзлэгээр хөхний хавдрын голомт анх оношилгдсон үеийнхээсээ багассан бөгөөд өдөр тутмын амьдралаа бие даан зохицуулах чадвар нь мэдэгдэхүйц сайжирч, тасаг дотроо өөрөө явж хөдөлдөг болсон байна.

03
Мэргэжилтнүүдийн баг: олон мэргэжлийн хамтарсан үзлэг, зөвлөгөө
Жан Яньжүн
Жан Яньжүн
Тэргүүлэх эмч · Анагаах ухааны доктор · Магистрын сургалтын удирдагч
Мэргэшсэн чиглэл: Дүрс оношилгооны эмнэлзүйн арвин туршлагатай. Хүүхэд болон насанд хүрэгчдийн анхдагч, хоёрдогч хавдрын туяа эмчилгээг мэргэшсэн түвшинд гүйцэтгэдэг. Ялангуяа хүүхэд, насанд хүрэгчдийн мэдрэлийн тогтолцооны хавдар болон стереотактик туяа эмчилгээний чиглэлээр арвин туршлагатай.
Ляо Нин
Ляо Нин
Профессор · Анагаах ухааны доктор · Докторын сургалтын удирдагч
Мэргэшсэн чиглэл: Хөхний хавдрын бага инвазив мэс засал. Хөхний хорт хавдрын эрт үеийн оношилгоо, хими эмчилгээ, бай эмчилгээ, дааврын эмчилгээ зэрэг аргыг хослуулсан цогц эмчилгээ, мөн хожуу үеийн болон эмчлэхэд хүндрэлтэй хөхний хорт хавдрын эмчилгээгээр мэргэшсэн.
Ту Вэй
Ту Вэй
Дэд тэргүүлэх эмч · Анагаах ухааны доктор
Мэргэшсэн чиглэл: Хатуу хавдар болон цусны тогтолцооны хавдрын дотрын цогц эмчилгээ, тухайлбал бай эмчилгээ, дархлаа эмчилгээ, биологийн эмчилгээтэй хосолсон хими эмчилгээний чиглэлээр мэргэшсэн. Хөхний хорт хавдар, элэгний хорт хавдар, уушгины хорт хавдар болон лимфомын судалгааг голлон хийдэг.
Олон мэргэжлийн хамтарсан оношилгоо, эмчилгээ (MDT)
1
Олон мэргэжлийн эмч нарын хамтарсан зөвлөгөө
Хөхний мэс заслын эмч, хавдрын дотрын эмч, туяа эмчилгээний эмч, судсан дотуурх эмчилгээний мэргэжилтэн, эмгэг судлаач болон дүрс оношилгооны эмч нар хамтран зөвлөгөө хийдэг. Ингэснээр зөвхөн нэг мэргэжлийн хүрээнд үнэлэх хязгаарлалтыг даван туулж, өвчтөний нөхцөл байдлыг олон талаас нь цогцоор үнэлнэ.
2
Нэг удаагийн цогц үнэлгээгээр хавдрын төрөл ба үе шатыг тодорхойлох
ER / PR / HER2 / Ki-67 зэрэг молекулын үзүүлэлт, дүрс оношилгоонд үндэслэсэн хавдрын үе шат болон өвчтөний биеийн ерөнхий байдлыг хамтад нь үнэлж, эмчилгээний зорилго, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно. Ингэснээр мэдээллийг хэсэгчилж үнэлэхээс сэргийлж, эмчилгээний шийдвэрийг уялдаатай гаргах боломж бүрдэнэ.
3
Өвчтөн бүрд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг хамтран боловсруулах
Орон нутгийн эмчилгээ (мэс засал / туяа эмчилгээ / бага инвазив эмчилгээ) болон системийн эмчилгээ (хими эмчилгээ / дааврын эмчилгээ / бай эмчилгээ)-г өвчтөний нөхцөл байдалд тохируулан хослуулна. “Нэг өвчтөн — нэг эмчилгээний төлөвлөгөө” зарчмаар хавдрын голомтыг хянахын зэрэгцээ бүх биеийн өвчний явцыг харгалзан үзнэ.
4
Эмчилгээг явцын дагуу оновчлох, тасралтгүй хянах
Эмчилгээний явцад үр дүн болон бие махбодын хариу урвалыг тогтмол үнэлж, шаардлагатай үед эмчилгээний төлөвлөгөөг цаг тухайд нь өөрчилнө. Ингэснээр шийдвэр гаргалт удаашрах, эмчилгээний төлөвлөгөөг олон дахин өөрчлөхөөс үүдэх хүндрэлүүдийг багасгахыг зорьдог.
04
Хөхний хорт хавдрын оношилгооны аргууд
Дүрс оношилгооны шинжилгээ
Хавдрыг илрүүлэх, хэвийн бус өөрчлөлтийг үнэлэх · Инвазив бус, цацрагийн туяа ашигладаггүй шинжилгээний аргууд болон сэжигтэй голомт илэрсэн тохиолдолд хийх нэмэлт шинжилгээ
01Хөхний хэт авиан шинжилгээ
Цацрагийн туяа ашигладаггүй тул залуу насны болон хөхний булчирхайн эд нягт хүмүүст тохиромжтой. Уйланхайт болон хатуу бүтэцтэй зангилааг ялган тодорхойлохоос гадна суганы тунгалгийн булчирхайн байдлыг үнэлэх боломжтой.
02Хөхний маммографи
Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд өргөн хэрэглэгддэг бөгөөд ялангуяа эрт үеийн жижиг шохойжилтын голомтыг илрүүлэх мэдрэг чанар сайтай. Дундаж эрсдэлтэй хүмүүст тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт ашигладаг. Шинжилгээний хариуг бусад дүрс оношилгоо болон эмгэг судлалын шинжилгээний үр дүнтэй хамтатган үнэлнэ.
03Хөхний соронзон резонансын дүрс оношилгоо (MRI)
Зөөлөн эдийн ялгарал сайтай тул гүнд байрласан болон олон голомтот хавдрыг үнэлэх, мэс заслын өмнө хавдрын тархалтын хүрээг тодорхойлоход ашиглаж болно. Хөхний булчирхайн эд нягт эсвэл тодорхой эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүст илүү ач холбогдолтой байж болно.
Эмгэг судлалын болон молекулын шинжилгээ
Зүүний биопсиор эдийн дээж авах · Иммуногистохимийн болон генетикийн шинжилгээгээр хавдрын төрлийг тодорхойлж, эмийн сонголтыг үнэлэх
01Зүүний биопси
Дүрс оношилгооны хяналтан дор хавдрын голомтоос бага хэмжээний эдийн дээж авч шинжилдэг. Энэ нь зангилааны шинж чанарыг тодорхойлж, эмгэг судлалын аргаар оношийг баталгаажуулах үндсэн арга юм. Биопси шаардлагатай эсэх болон ямар аргаар хийхийг эмч үнэлж шийдвэрлэнэ.
02Иммуногистохимийн шинжилгээ
ER / PR / HER2 / Ki-67 зэрэг эмчилгээний сонголтод чухал үзүүлэлтүүдийг тодорхойлно. Эдгээр үзүүлэлт нь хавдрын молекулын дэд хэв шинжийг тогтоох, цаашдын эмчилгээний аргыг сонгоход үндэслэл болдог.
03Генетикийн болон молекулын шинжилгээ
Шаардлагатай тохиолдолд хавдартай холбоотой тодорхой генийн төлөв байдлыг нарийвчлан үнэлж, өвчтөнд тохирсон эмийн эмчилгээг сонгоход дэмжлэг үзүүлнэ. Уг шинжилгээг хийх шаардлагатай эсэхийг өвчний онцлогт үндэслэн эмч шийдвэрлэнэ.
Оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж
-›Оношилгоо, эмчилгээний бусад тоног төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дарна уу: бусад тоног төхөөрөмжийг үзэх
05
Яагаад Жиньшажоу эмнэлгийг сонгон эмчлүүлэх хэрэгтэй вэ?
01Олон мэргэжлийн хамтарсан үнэлгээ (MDT) — илүү тохиромжтой эмчилгээний хослолыг сонгох
02Олон улсын стандарт ба Хятадын инновацыг хослуулсан эмчилгээ — эмчилгээний сонголт илүү өргөн
03Шуурхай үзлэг, богино хүлээлгийн хугацаа
04Өмнөх шинжилгээний материалыг хүндэтгэн ашиглах — шаардлагагүй давтан шинжилгээ хийхгүй
05Зардлын ил тод, хяналттай байдал — гадаадаас ирж эмчлүүлэхэд илүү итгэлтэй
06
Эмнэлэгт үзүүлэх үйл явц ба үйлчилгээ
1
Цахим болон утсаар зөвлөгөө авах
Өвчний түүх, шинжилгээний материалыг илгээж, мэргэжилтнүүдээс урьдчилсан үнэлгээ авна.
2
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх цаг товлох
Тусгай автомашинаар тосон авч, эмнэлэгт хэвтэх бүртгэлийн үйл явцыг зохицуулахад тусална.
3
Олон мэргэжлийн хамтарсан оношилгоо (MDT)
Олон мэргэжлийн эмч нар хамтран зөвлөгөө хийж, өвчтөнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулна.
4
Эмчилгээ хийх
Мэргэшсэн эмч нар эмчилгээг гүйцэтгэж, оношилгоо, эмчилгээний хугацаанд өвчтөний биеийн байдлыг бодит цаг хугацаанд хянана.
5
Эмнэлгээс гарах ба тогтмол хяналтад хамрагдах
Эдгэрэлтийн үеийн зөвлөгөө, дэмжих арга хэмжээ авч, давтан үзлэг болон хяналтыг тогтмол хийнэ.
🌐 Мэргэжлийн орчуулагчтай, эмчийн үзлэгт хамт явах үйлчилгээ
🚗 Нисэх онгоцны буудал болон өндөр хурдны галт тэрэгний буудлаас тусгай автомашинаар тосох үйлчилгээ
💰 Эмчилгээний зардлыг ил тод танилцуулж, зардлын задаргааг шалгах боломж
💬 Виз болон эмнэлэгт хэвтэх үйл явцад туслах үйлчилгээ
Өөрт тохирох эмчилгээний аргыг сонгохдоо эргэлзэж байна уу?
Эмнэлгийн түүх, шинжилгээний материалаа илгээнэ үү. Мэргэжилтнүүд үнэ төлбөргүй үнэлгээ хийнэ.
Одоо зөвлөгөө авах →
07
Хөхний хорт хавдрын талаар таны хамгийн их сонирхож буй асуултууд
QОрон нутгийн эмнэлэг эмчилгээний сонголт хязгаарлагдмал гэж хэлсэн. Өөр боломж бий юу?
Одоогоор дараах эмчилгээний боломжуудыг авч үзэх боломжтой.
① Мэс заслын эмчилгээ: Шаардлага хангасан, эрт үеийн хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд хөх хадгалах мэс засал болон мэс заслын дараах туяа эмчилгээг хослуулан хийх боломжтой. Хавдрын хэмжээ том бол эхлээд мэс заслын өмнөх эмчилгээ хийж, хавдрын хэмжээ болон биеийн байдлыг дахин үнэлсний дараа хөх хадгалах мэс засал хийх боломжтой эсэхийг шийдвэрлэж болно.
② Туяа эмчилгээ: Мэс заслын дараах туяа эмчилгээ нь хавдар тухайн хэсэгт дахих эрсдэлийг бууруулахад түгээмэл хэрэглэгддэг аргуудын нэг юм. Эмчилгээний тодорхой төлөвлөгөө болон үргэлжлэх хугацааг эмч хавдрын эмгэг судлалын шинжилгээний хариу, тайрсан эдийн захын байдал зэрэгт үндэслэн боловсруулна.
③ Системийн эмчилгээ: Хими эмчилгээ, дааврын эмчилгээ, бай эмчилгээ болон дархлаа эмчилгээ зэрэг аргууд багтана. Эмчилгээний сонголтыг ER / PR / HER2 зэрэг хавдрын молекулын дэд хэв шинжийн үзүүлэлтэд үндэслэн тодорхойлно.
④ Бусад эмчилгээний боломжууд: Бага инвазив абляцийн эмчилгээ болон эмнэлзүйн судалгаанд хамрагдах зэрэг бусад боломжийг авч үзэж болно. Эдгээр аргыг хэрэглэх эсэх нь хавдрын төрөл, үе шат, өвчтөний биеийн байдал болон тухайн эмчилгээний тохирох шалгуураас хамаарна.
QМэс засал, туяа эмчилгээ болон системийн эмчилгээг хэрхэн хослуулах вэ?
Ихэнх тохиолдолд эдгээр эмчилгээний аль нэгийг нь дангаар сонгох бус, хавдрын голомтод чиглэсэн эмчилгээ болон бүх биеийг хамарсан системийн эмчилгээг нэг цогц төлөвлөгөөнд уялдуулан авч үздэг.
① Орон нутгийн болон системийн эмчилгээ харилцан нөхөх зарчим: Мэс засал, туяа эмчилгээ зэрэг нь хавдрын голомтод чиглэн үйлчилдэг бол хими эмчилгээ, дааврын эмчилгээ, бай эмчилгээ зэрэг нь бие махбодод үлдсэн байж болзошгүй бичил хавдрын голомтуудыг хянахад чиглэнэ.
② Эмчилгээний дараалал өвчтөн бүрд харилцан адилгүй: Зарим тохиолдолд эхлээд мэс засал хийдэг бол зарим үед хавдрын хэмжээг багасгах зорилгоор мэс заслын өмнөх буюу неоадъювант эмчилгээг эхэлж, дараа нь мэс заслын аргыг дахин үнэлж сонгодог.
③ Цогц үнэлгээ хийх шаардлагатай: Эмчилгээний дараалал болон аргуудын хослолыг хавдрын үе шат, молекулын дэд хэв шинж болон өвчтөний биеийн ерөнхий байдлыг харгалзан цогцоор нь шийдвэрлэнэ. Эцсийн эмчилгээний төлөвлөгөөг олон мэргэжлийн эмч нарын багийн үнэлгээний үндсэн дээр боловсруулж, өвчтөнтэй дэлгэрэнгүй зөвлөлдсөний дараа тогтооно. Өвчтөн бүрийн онцлогоос шалтгаалан эмчилгээний дараалал өөр байж болно.
QГадаадаас ирж эмчлүүлэх бол үйл явцыг хэрхэн зохион байгуулах вэ?
Эмчилгээний чиглэлийг эх орноосоо гарахаас өмнө урьдчилан тодорхойлох боломжтой. Харин эмчилгээний бодит зохион байгуулалт нь өвчтөн бүрийн нөхцөл байдлаас хамаарна.
① Алсын зайнаас урьдчилсан үнэлгээ хийлгэх: Сүүлийн үеийн дүрс оношилгооны тайлан, эмгэг судлалын болон иммуногистохимийн шинжилгээний хариу, өмнө хийлгэсэн эмчилгээний бүртгэлээ мэргэжилтнүүдийн багт илгээхийг зөвлөж байна. Ингэснээр Хятад улсад ирэхээсээ өмнө эмчилгээний боломжит чиглэлийн талаар урьдчилсан ойлголт авах боломжтой. Шаардлагатай бүх материал бүрэн байвал алсын зайнаас хийх урьдчилсан үнэлгээ ихэвчлэн ажлын 1–3 өдөрт хийгддэг. Бодит хугацаа нь тухайн үеийн зохион байгуулалтаас хамаарна.
② Эмнэлэгт ирсний дараа үзлэг, эмчилгээг шуурхай эхлүүлэх: Эмнэлэгт ирэхээ баталгаажуулсны дараа үзлэг болон шинжилгээний цагийг урьдчилан товлох боломжтой. Ирсний дараа ихэвчлэн тухайн өдөр эсвэл дараагийн өдөр шаардлагатай шинжилгээнүүдийг эхлүүлж, шинжилгээний хариу бүрэн гармагц эмчилгээг үргэлжлүүлэн зохион байгуулна. Ингэснээр хүлээлгийн хугацаа болон олон удаа ирж очих шаардлагыг багасгахыг зорьдог.
③ Гадаадаас ирэх өвчтөнүүдэд зориулсан зохион байгуулалт, үйлчилгээ: Шаардлагатай тохиолдолд гадаадын өвчтөнүүдэд эмчилгээ хийлгэхтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхэд тусалж болно. Холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх боломж нь тухайн нөхцөл байдлаас хамаарна. Мөн олон хэлний орчуулагчийн тусламж болон тосож авах, хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
④ Эмчилгээний зардлын ил тод байдал: Эмчилгээ эхлэхээс өмнө эмчилгээний төлөвлөгөө болон зардлын задаргааг өвчтөнтэй дэлгэрэнгүй ярилцаж, зардлыг аль болох ил тод, урьдчилан тооцоолох боломжтой байхаар зохицуулна.
QЭмчилгээ дууссаны дараа давтан үзлэгт хамрагдах шаардлагатай юу?
Тийм. Давтан үзлэгт тогтмол хамрагдах нь маш чухал. Хөхний хорт хавдрыг өнөө үед удаан хугацааны хяналт, менежмент шаарддаг өвчин гэж үздэг бөгөөд эмчийн зааврын дагуу тогтмол хяналтад байх нь хавдрын дахилт болон эсрэг талын хөхөнд шинээр үүссэн хавдрыг цаг тухайд нь илрүүлэхэд тусалдаг.
① Давтан үзлэгийн давтамж: Үзлэгийн давтамжийг хавдрын молекулын дэд хэв шинж, үе шат болон хийлгэсэн эмчилгээний аргыг харгалзан эмч тогтооно. Өвчний эхэн үеийн хяналт харьцангуй ойрхон байх бөгөөд цаашид биеийн байдал тогтвортой байвал үзлэг хоорондын хугацааг аажмаар уртасгаж болно.
② Давтан үзлэгийн агуулга: Ихэвчлэн биеийн ерөнхий болон эмчийн үзлэг, дүрс оношилгоо, шаардлагатай тохиолдолд цусны шинжилгээ хийнэ. Мөн эмчийн зааврын дагуу удаан хугацаанд хэрэглэх эмийн хэрэглээг хянаж, зохицуулна.
③ Урт хугацааны хяналт шаардлагатай: Дааврын эмчилгээ зэрэг зарим эмчилгээг удаан хугацаанд үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Тогтмол давтан үзлэгт хамрагдсанаар эмчилгээтэй холбоотой гаж нөлөө болон бусад асуудлыг эрт илрүүлж, цаг тухайд нь зохих арга хэмжээ авах боломжтой. Давтан үзлэгийн тодорхой хуваарь болон шаардлагатай шинжилгээг хариуцсан эмчийн зөвлөмжийн дагуу тогтооно.
QЭмнэлэгт хэд хоног хэвтэх шаардлагатай вэ? Эмчилгээний хугацаанд өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж болох уу?
Ерөнхий зарчим нь эмчилгээг өвчтөний өдөр тутмын амьдралтай уялдуулан зохион байгуулах бөгөөд амьдралаа бүхэлд нь зогсоох шаардлагагүй. Гэхдээ эмчилгээний үргэлжлэх хугацаа, өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөө нь хэрэглэж буй эмчилгээний аргаас хамаарч өөр өөр байна.
① Туяа эмчилгээ: Ихэнх тохиолдолд амбулаториор эсвэл богино хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болно. Нэг удаагийн туяа эмчилгээний хугацаа харьцангуй богино бөгөөд эмчилгээний үед өвчтөн ухаан санаа бүрэн саруул байдаг. Ихэнх өвчтөн эмчилгээний дараа өдөр тутмын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой.
② Мэс заслын эмчилгээ: Мэс заслын дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Эмнэлэгт хэвтэх хугацаа болон биеийн байдал сэргэх хугацаа нь хийсэн мэс заслын төрөл, өвчтөний биеийн онцлог болон эдгэрэлтийн явцаас хамаарна.
③ Системийн эмчилгээ: Хими эмчилгээ, дааврын эмчилгээ болон бай эмчилгээг ихэвчлэн ууж хэрэглэх эм эсвэл судсаар хийх эмийн хэлбэрээр гүйцэтгэдэг. Ихэнх өвчтөн эмчилгээний хоорондох хугацаанд өдөр тутмын амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх боломжтой. Гэхдээ зарим өвчтөнд ядрах, арьсаар тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг гаж нөлөө илэрч болно. Эдгээрийг зохицуулах арга байдаг бөгөөд эмчийн зааврын дагуу биеийн байдлаа хянаж, шинж тэмдэг илэрвэл цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатай.
Эмнэлэгт хэвтэх хоногийн тоо, эмчилгээний хуваарь, ажиллах болон аялж зорчих боломжийг эмчилгээний төлөвлөгөө, давтан үзлэгийн үр дүн болон өвчтөний биеийн байдлыг харгалзан хариуцсан эмч тодорхойлно.
QГадаадаас ирж эмчлүүлэх өвчтөн ямар бичиг баримт, материал бэлтгэх шаардлагатай вэ?
① Өвчний түүх, эмнэлгийн материал: Сүүлийн үеийн дүрс оношилгооны шинжилгээний тайлан, эмгэг судлалын болон иммуногистохимийн шинжилгээний хариу, өмнө хийлгэсэн эмчилгээний бүртгэл, эмнэлгээс гарсан үеийн дүгнэлтийг бэлтгэхийг зөвлөж байна. Материалаа илгээсний дараа мэргэжилтнүүдийн баг өвчний байдлыг урьдчилан үнэлж, Хятад улсад ирэхээс өмнө эмчилгээний боломжит чиглэлийн талаар анхны ойлголт авахад тусална.
② Аялал болон холбогдох бичиг баримт: Шаардлагатай тохиолдолд эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэхэд эмнэлэг тусалж болно. Виз болон бусад холбогдох зөвшөөрлийг авах боломж нь тухайн нөхцөл байдлаас хамаарна. Гуангжоу хот руу ирэх болон буцах онгоц, галт тэрэгний тасалбарын мэдээллээ урьдчилан илгээснээр нисэх онгоцны буудал эсвэл өндөр хурдны галт тэрэгний буудлаас тосох үйлчилгээг урьдчилан захиалах боломжтой.
③ Хэлний тусламж болон байрлах газар: Эмнэлэг нь олон хэлний орчуулга, дагалдан туслах үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хэвтэх бүртгэл хийх, төлбөр төлөх, эм авах болон эмч, өвчтөний хоорондын харилцааг зохицуулахад тусална. Эмчилгээний хооронд эмнэлгээс гадуур богино хугацаанд байрлах шаардлагатай бол байрлах газрын талаар зөвлөгөө өгч, зорчих чиглэлийн мэдээллээр хангана.
④ Арилжааны эрүүл мэндийн даатгал: Хэрэв та гадаадын арилжааны эрүүл мэндийн даатгалтай бол эмчилгээ эхлэхээс өмнө даатгалын компаниасаа нөхөн төлбөр авах шаардлага, нөхцөлийг тодруулахыг зөвлөж байна. Эмнэлэг нь шаардлагатай тохиолдолд эмнэлгийн бүртгэл, эмчилгээний зардлын задаргаа зэрэг холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж болно.
Шууд залга —
Мэргэжилтний санал авах
> Нүүр хуудас > Хорт хавдрын төрлүүд > Хөхний хорт хавдар

Өвчний түүх, шинжилгээний материалыг илгээж,
мэргэжилтнүүдээс урьдчилсан үнэлгээ авна.
2
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх цаг товлох
Тусгай автомашинаар тосон авч,
эмнэлэгт хэвтэх бүртгэлийн үйл явцыг зохицуулахад тусална.
3
Олон мэргэжлийн хамтарсан оношилгоо (MDT)
Олон мэргэжлийн эмч нар хамтран зөвлөгөө хийж,
өвчтөнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулна.
4
Эмчилгээ хийх
Мэргэшсэн эмч нар эмчилгээг гүйцэтгэж,
оношилгоо, эмчилгээний хугацаанд өвчтөний биеийн байдлыг бодит цаг хугацаанд хянана.
5
Эмнэлгээс гарах ба тогтмол хяналтад хамрагдах
Эдгэрэлтийн үеийн зөвлөгөө, дэмжих арга хэмжээ авч,
давтан үзлэг болон хяналтыг тогтмол хийнэ.